Оросын газрын тосны компанийн тэргүүн цонхоор унаж, амиа алджээ

Оросын газрын тосны томоохон компанийн нэг "Лукойл" компанийн захирлуудын зөвлөлийн дарга Равиль Маганов Москвад цонхноос унаж амиа алджээ.
Вести агентлагийн мэдээлснээр, Равиль Маганов Москва хотын эмнэлэгт эмчилгээ хийлгэн, зургадугаар давхрын өрөөнд хэвтэж байсан гэнэ. Түүнийг цонхоор унаж амиа алдсаны байхыг эмнэлгийн ажилтан олсон байна. Одоо газар дээр нь хууль хяналтынхан ажиллаж байгаа, үхлийн шалтгаан тодорхойгүй, амиа хорлосон байж болзошгүй гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Маганов 1993 онд газрын тос олборлогч "Лукойл" компанид дэд ерөнхийлэгчөөр ажиллаж эхэлсэн. 2006 онд компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр томилогдож байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ