Путин Горбачевыг оршуулах ёслолоос өмнө ганцаараа очиж салах ёс хийжээ

ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн ерөнхийлөгч Михаил Горбачев мягмар гарагт хүнд өвчний улмаас Москвагийн төв эмнэлэгт 92 насандаа таалал төгссөн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч Горбачев таалал төгсөв
Горбачевыг сүүлчийн замд нь үдэх ёслол есдүгээр сарын гуравны өдөр болно. Харин Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Горбачевын таалал төгссөн эмнэлэгт очин, ганцаараа түрүүлж салах ёс хийжээ.
Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын өгүүлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч шахуу ажлын хуваарьтай тул есдүгээр сарын гуравны өдөр болох Горбачевыг үдэх ёслолд оролцож амжихгүй гэнэ. Тиймээс ганцаараа эмнэлэгт очиж салах ёс хийсэн аж.
Михаил Горбачев хүнд өвчний улмаас мягмар гарагт таалал төгссөн юм. Тэрбээр коронавирусийн цар тахал эхэлснээс хойш энэ эмнэлгийн эмч нарын хяналтад байсан, цар тахлын үеэр коронавирусийн халдварт өвчин тусаагүй ч насны эрхээр, хүнд өвчний улмаас ийнхүү таалал төгссөн гэж ар гэрийнхэн нь мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ