Үнийн тааз тогтоох орнуудад Орос газрын тос нийлүүлэхгүй

Украинд дайн өдүүлсэн Оросын эсрэг тавих арга хэмжээний хүрээнд энэ улсын олох орлогыг багасгах зорилгоор Оросын газрын тосны үнийн өсөлтийг тогтоон барихын тулд үнийн тааз тогтоох асуудлыг АНУ тэргүүтэй улс орнууд хэлэлцэж байгаа юм. Энэ асуудал шийдэгдэж, Оросын газрын тосонд үнийн тааз тогтоовол ийм орнуудад ОХУ газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсооно гэж ОХУ-ын дэд сайд Александр Новак мэдэгджээ.
"Үнийн хязгаарлалтын тухайд гэвэл, ийм алхам хийсэн компаниуд, улс орнуудад бид газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнээ нийлүүлэхгүй. Учир нь бид зах зээлийн бус нөхцөлд ажиллахгүй" гэж Новак мэдэгджээ.
Үнийн тааз тогтоосноор газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнийг бууруулна гэж Вашингтон үзэж байгаа. Харин ийм алхам нь зах зээлийг бүрэн сүйрүүлнэ гэж Оросын тал үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ