Украины дүрвэгчдийг байршуулахын тулд Шотланд хоёр дахь хөлөг онгоцыг түрээслэжээ

img

ОХУ Украинд дайн өдүүлсний улмаас Украины оршин суугчид Европын орнууд руу олноороо дүрвэж, улмаар дүрвэгчдийг хүлээн авч буй улс орнууд тэдний амьдрах орчныг бэлдэх хүндхэн сорилттой тулгарсан юм. 

 

Ийм орнуудын нэг нь Шотланд улс бөгөөд Украины дүрвэгчдийг байршуулахын тулд томоохон хөлөг онгоц түрээслэн авч байв. Энэ удаад дахин нэг хөлөг онгоц түрээсэлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өмнө нь "Виктория" нэртэй хөлөг онгоц түрээслэж байсан Шотландын эрх баригчид энэ хөлөг онгоцтой ижил багтаамжтай, 714 өрөөнд 1750 хүн хүлээн авах хүчин чадал бүхий аяллын хөлөг онгоцыг түрээслэн авчээ. Энд дүрвэгчид ойрын зургаан сарын туршид амьдрах юм байна. 

 

Дайн эхэлснээс хойш Шотландыг зорьсон Украины дүрвэгчийн тоо 15 мянгад хүрсэн бөгөөд Шотланд улс ердөө 3000 дүрвэгч хүлээн авахад бэлэн байсан аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ