Берлускони Тик Ток-д нэгджээ

img

Италийн ерөнхий сайд асан, "Урагшаа, Итали" намын тэргүүн Сильвио Берлускони ТикТок сүлжээнд нэгджээ. Тэрбээр энэ сүлжээнд бүртгэлтэй болсныхоо дараа анхны видео бичлэгтээ залууст хандан үг хэлсэн байна.

 

Өнөөдөр 5 сая гаруй итали хүн ТикТок ашигладаг, үүнээс 60 хувь нь 30-аас доош насныхан байгаа, мөн залууст багахан атаархдаг хэмээн Берлускони өгүүлжээ.

 

"Бид үүгээр дамжуулан та бүхний ирээдүйг, та бүхэнд шинэ боломж, мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгодог Итали улсыг бүтээх талаар ярилцана" хэмээн 85 настай Берлускони өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ