АНУ Оросын Дотоодын хэргийн сайдад виз олгохоос татгалзжээ

img

Наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын нэгний хооронд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын гишүүн орнуудын Цагдаагийн албадын дарга нарын уулзалтад оролцохоор Оросын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев виз мэдүүлсэн ч АНУ-ын эрх баригчид түүнд виз олгохоос татгалзжээ. Энэ талаар НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна. 

 

Оросын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев  Украины эсрэг ОХУ дайн өдүүлсний дараа АНУ болон Европын холбооны хоригт багтсан юм. Үүнээс ч өмнө, 2018 оны дөрөвдүгээр сараас түүнийг АНУ-ын хар жагсаалтад багтаасан бөгөөд Колокольцевыг 2016 онд болсон Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж сэжиглэсний улмаас ийнхүү хориг тавьжээ.

 

Гэхдээ 2018 оны зургадугаар сард тэрбээр АНУ-аас виз авч, НҮБ-ын гишүүн орнуудын Цагдаагийн албадын дарга нарын уулзалтад оролцож байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тэнэг илжиг.
2022-09-05
Зочин:
Тэнэг илжиг вэ.
2022-09-05
zuv shde. amerik, baruuniig uzen yadaj baidag hulmasnuudiig irgenshsen ertuncud oruulah hereggui shde.
2022-09-03
Зочин:
Тэнэг илжиг.
Зочин:
Тэнэг илжиг вэ.
НҮБ ыг АНУ аас гаргаж Төвийг сахисан эвсэлд багтадгүй улсад шинээр зохион байгуулах цаг удаан хүлээлгэлгүй ирэх шинжтэй.НҮБ л гэж Оросын албаныхан явах гэж байгаа болхоос үлийгээ хийж АНУ явахав дээ.
2022-09-02
Зөв шүү:
Манайд Оросуудыг визтэй болгох хэрэгтэй. Мөн Финляндын жишгээр оросууд хилээр гарахдаа валют авч гарах ёсгүй
2022-09-02
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-09-02