БНХАУ сансарт эрчим хүч боловсруулах цөмийн реактор туршжээ

БНХАУ сансарт эрчим хүч боловсруулахад зориулан цөмийн реактор туршжээ. Энэ реакторыг сансрын хөлгийн тэжээл, хөдөлгөөнд зориулан ашиглахаар төлөвлөж байгаа гэж Space News мэдээлжээ.
Хятадын Шинжлэх ухааны академи боловсруулсан энэ реактор сансрын хөлгийн тэжээл, хөдөлгөөнд зориулан нэг мегаватт цахилгаан эрчим хүч үүсгэх чадвартай байх гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, цөмийн реакторын энэ төслийн үр дүнгийн бүх талын үнэлгээг наймдугаар сарын 25-ны өдөр Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам дуусгасан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ