Иран газар хөдлөлтийг таамагладаг хиймэл дагуул бүтээж байна

img

Газар хөдлөлтийг таамаглах чадвартай "Аят" хэмээх хиймэл дагуулыг бүтээхээр Ираны мэргэжилтнүүд ажиллаж байгаа талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ сансрын аппарат нь газар хөдлөлт болон үер, хөрсний нуранга зэрэг байгалийн гамшгуудыг таамаглахад туслах гэнэ.

 

Энд дуулгахад, Иран улс 2019 оноос эхлэн сансрын хөтөлбөрөө идэвхтэй хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар 2020 онд дэлхийн тойрог замд хэд хэдэн хиймэл дагуул хөөргөсөн бөгөөд эдгээр сансрын аппаратуудыг өөрсдөө боловсруулан, бүтээсэн юм. Түүнчлэн бусад орнууд, тэр дундаа Оростой хиймэл дагуул бүтээх тал дээр хамтран ажиллаж, дахин гурван хиймэл дагуулыг Оростой хамтарч бүтээнэ гэж наймдугаар сард Ираны Мэдээлэл, харилцаа холбооны технологийн сайд Иса Зарепур мэдэгдэж байв. Мөн наймдугаар сард Казахстанд байх Байконур сансрын буудлаас Иранд зориулан бүтээсэн "Хаям" хиймэл дагуулыг хөөргөсөн юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мариа:
Манайх 90 ээд оны үёд гөзар хөдлөхөд урьдчилж анхааруулаад бсан юм даа одоо болохоор урьдчилж Мэдэхгүй гээд бх юм ,улам доройтох юм аа
2022-09-13