КОВИД-19: Улсын хэмжээнд 50 хүнээс халдвар илэрлээ

img

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 50 тохиолдол батлагдлаа. Үүний 26 нь Улаанбаатарт, 24 нь орон нутагт бүртгэгдлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 980 283 боллоо.

 

 

Нийт батлагдсан тохиолдлын 539 300 (55.0%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 21 аймагт халдвараар өвчидсөн 426 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

 

Орон нутгаас Өмнөговь аймагт 24 халдварын тохиолдол бүртгэгджээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ