Обама Эмми шагнал хүртлээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Нетфликс дэх олон ангит кинонд дуу оруулснаараа Эмми шагнал хүртсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Манай агуу үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд" баримтат цувралд дуу оруулсан Барак Обама "Шилдэг өгүүлэгч" нэр төрөлд Эмми шагнал хүртсэн байна. Энэ төрөлд Дэвид Аттенборо, жүжигчин Лупита Нионго, алдарт сагсан бөмбөгчин Карим-Абдул Жаббар нар Обаматай өрсөлджээ.
Өмнө нь Грэмми шагналыг хоёронтаа хүртэж байсан Барак Обама ийнхүү Эмми хүртсэнээр "ЭГОТ" статусд хүрэхэд ойрхон байна гэж ВВС онцолсон байна. "ЭГОТ" гэдэг нь "Эмми", "Грэмми", "Оскар" болон театрын "Тони" шагналыг бүгдийг нь хүртсэн хүмүүсийг илэрхийлдэг аж. Өдгөө Мел Брукс, Вупи Голдберг, Одри Хепберн зэрэг 17 хүн л "ЭГОТ" статустай юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ