Хятад Оросын газрын тосонд үнийн тааз тогтоохыг эсэргүүцлээ

img

Украинд өдүүлсэн дайнаас үүдэн Оросыг чиглэсэн хориг арга хэмжээнүүд уламж даамжирч, улмаар ОХУ-ын орлогыг хаахын тулд энэ улсын газрын тосонд үнийн тааз тогтоохоор барууны орнууд шийдвэрлэсэн юм.

 

Харин энэ шийдвэрийг БНХАУ эсэргүүцэж, G7-ын орнууд байр сууриа өөрчилнө гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

"Газрын тос бол дэлхий дахины эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой" хэмээн дипломат цохон тэмдэглээд G7 энэ асуудлыг эргэн харж, зохистой шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. 

 

Энд дуулгахад, G7 -ын орнууд Оросын газрын тосонд үнийн тааз тогтоохоор есдүгээр сарын хоёрны өдөр тохиролцсон юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ