Японтой байгуулсан, Курилийн арлуудад зорчих хөнгөвчилсөн журмыг ОХУ цуцлав

img

Курилийн арлуудын оршин суугч асан, Японы иргэд эдгээр арлуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих тухай Японтой хийсэн хэлэлцээрээ Орос цуцалжээ. Энэ шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар гаргасан талаар Коммерсант агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өмнө нь эдгээр арлуудад амьдарч байсан япончууд болон тэдний гэр бүлийнхэн Кунашир, Итуруп, Бага Курилийн арлуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих хэлэлцээ болон харилцан зорчих журмын тухай гэрээг ч цуцалжээ. 

 

Курилийн арлуудад амьдарч байсан япончуудыг эдгээр арлуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих хэлэлцээрийг 1999 онд талууд байгуулж байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараах энхийн хэлэлцээрийг хийх хэлцлийн дүнд энэ журмыг баталж байлаа.

 

Мөн 1991 оноос хойг Курилийн арлууд болон Японы хооронд визгүй зорчих хэлэлцээр үйлчилж байсан ч ОХУ үүнийг энэ оны гуравдугаар сард мөн л цуцалсан юм. Үүнийгээ Япон улс Оросын эсрэг хориг тавьсны хариу гэж ОХУ мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүний илүү нутаг булааж авчихаад өгдөггүй оросууд их даварч байгаан
2022-09-08
Оросууд үнээр шуналтай, тэр муу дөрвөн арлыг нь өгчихөөч. Хүний нутагт өлөн гэж
2022-09-06
ha ha ha
2022-09-06