Оны эхний хагаст Оросоос 419 мянган хүн явжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, өнөөгийн дайныг дэгдээснээр зөвхөн Украин төдийгүй Оросоос ч олон хүн гадаад орныг зорьж, цагаачлалын шинэ давалгаа үүссэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна.
ОХУ-аас Монголыг зоригсод: Дайн дууссан ч буриадууд адлагдсан хэвээр байна
Дайн эхэлснээс хойш Оросоос цагаачлах иргэдийн тоо нэмэгдсэн талаарх мэдээллийг Оросын статистикийн газраас гаргасан мэдээлэл ч баталжээ. 2022 оны эхний хагаст Оросоос 419 мянган хүн явсан гэж Росстат (shuud.mn: Оросын статистикийн газар)-аас авсан мэдээлэлтэйгээр РБК агентлаг дамжуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж.
"Оросоос явсан хүмүүсийн тоо 216,5 мянгаар буюу 2,1 дахин өссөн" хэмээн Росстат мэдэгдсэн байна.
Түүнчлэн, он гарсаар Оросын хүн амын нийт тоо 480,6 мянга буюу 0,33 хувиар буурсан бөгөөд өмнөх оны мөн үед 307,7 мянгаар буюу 0,21 хувиар буурч байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ