Путин цэргийн сургуулилалт дээр Шойгутай хаалттай уулзалт хийнэ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Сергеевский полигон дээр очжээ. Энэ талаар Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэнийг Интерфакс дамжуулсан байна.
Путин энэ полигон дээр "Восток-2022" сургуулилалтын төгсгөлийн шатыг ажиглах аж. Түүнчлэн энэ үеэр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Валерий Герасимов нартай хаалттай горимоор хэлэлцэх гэнэ.
Энд дуулгахад, "Восток-2022" цэргийн сургуулилалт есдүгээр сарын нэгэнд эхэлсэн. Оросын дорнод цэргийн тойргийн долоон полигонд есдүгээр сарын долооны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд сургуулилалтад Орос, Хятад, Монгол, Армени зэрэг орнууд оролцож байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ