Барак Обама шилдэг тайлбар уншигчаар 'Эмми' шагнал хүртлээ

 

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн бямба гарагт "Эмми" шагналын "Гарамгай өгүүлэгч – 2022" шагналын эзэн болжээ. Тэрээр Netflix-ийн "Дэлхийн Үндэсний шилдэг паркууд" гэсэн баримтат цувралын өгүүлэгчээр ажилласан билээ. 

 

"Эмми" нь Америкийн телевизийн салбарын гол шагнал юм.

 

Обамагийн гэргий АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама 2019 оны хөгжмийн  "Грэмми" (Grammy) шагналын "Хэлсэн үг-яруу найргийн болон аудио номын  шилдэг түүвэр" номинацид нэр дэвшиж байв. 

 

2018 оны хавар Барак, Мишель Обама нар Netflix компанитай кино болон баримтат цувралын продюссерын гэрээ байгуулсан нь тодорхой болсон билээ.

 

Эммигийн Бүтээлч урлагийн шагнал гардуулах ёслол өнгөрсөн бямба гарагт /2022.09.03/ зохиогдсон бол Эмми-2022 кино наадам энэ сарын 13-нд Лос-Анжелес хотноо зохиогдох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ