Путин, Л.Оюун-Эрдэнийн уулзалтаар УЦС яригдана, гэхдээ ОХУ экологио чухалчилна

img

ОХУ-ын Владивосток хотод “Дорнын эдийн засгийн форум” үргэлжилж байна. Өнөөдөр буюу есдүгээр сарын долооны өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Владивосток хотноо уригдсан гадаадын төрийн тэргүүнүүдтэй хоёр талын уулзалт хийнэ гэж Интерфакс мэдээллээ. Тэр дундаа Мьянмарын түр засгийн газрын ерөнхий сайд Мин Аун Хлайн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзана гэж эх сурвалж мэдээлжээ. 


Путин Дорнын эдийн засгийн форумд оролцохын өмнөхөн түүний туслах Юрий Ушаков Оросын Ерөнхийлөгчийн хөтөлбөрийг сэтгүүлчдэд танилцуулжээ. 


“Гол арга хэмжээ нь Путин нэгдсэн хуралдаанд оролцох явдал юм. Энэ хуралд манай улсын ерөнхийлөгчөөс гадна Мьянмарын түр засгийн газрын тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аун Хлайн, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Монголын Ерөнхий сайд  Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар оролцоно" гэж Ушаков мэдээлжээ. 

Харин энэ хуралд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Малайзийн Ерөнхий сайд Исмаил Сабри Якоб, Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Тинь нар цахимаар оролцож үг хэлэх аж. 

Ушаковын өгүүлснээр, энэ жил Дорнын эдийн засгийн форум “Олон туйлт ертөнцөд хүрэх замд” уриан дор явагдах юм байна. 

"Манай улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын долооны өдөр форумд оролцож, урилгаар ирсэн төрийн тэргүүнүүдтэй хоёр талт уулзалт хийнэ. өрөөр хэлбэл дөрвөн уулзалт болно” хэмээн Ушаков онцолжээ. 

 

Хэлэлцээрийн үеэр талууд хоёр талын тулгамдсан асуудлууд, бүс нутгийн асуудлуудаар санал бодлоо солилцох аж. 

Орос, Мьянмарын хамтын ажиллагаа 
 

Орос, Мьянмар улс уламжлалт найрсаг харилцаатай. 2022 онд багтаан Орос, Мьянмарын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны сэдвээр Засгийн газар хоорондын гурав дахь хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. 

"Олон улсын болон бүс нутгийн голлох асуудлуудаарх Орос, Мьянмарын байр суурь ижил. Украинд тусгай цэргийн ажиллагаа эхлэх болсон шалтгааныг Мьянмар ойлгон хүлээн авдаг, мөн энэ шалтгааныг үндэслэлтэй гэдгийг цохон тэмдэглэхийн дээр Оросын эсрэг барууны хоригуудыг хүлээн зөвшөөрдөггүй” хэмээн Ушаков мэдэгджээ. 


Хоёр тал түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа илүүтэй чухалчилж байгшаа аж. Мөн Мьянмарын нутаг дэвсгэр дээрх газрын тос, хий олборлох төсөлд оролцох оролцоогоо өргөжүүлэх сонирхолтой байгааг Ушаков цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн энэ хоёр улс шууд нислэгтэй болох хэлэлцээг явуулж байгаа аж. 


Орос, Арменийн хэлэлцээ 

Ушаковын өгүүлснээр, хоёр орны дээд төвшний хэлэлцээ эрчимтэй явагдаж байгаа гэнэ. Өнөөдөр болох уулзалтаар Путин, Пашинян нар Орос, Арменийн харилцааны гол сэдвүүд тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, мөн бүс нутгийн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

"Уулын Карабахын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Армени, Азербайжаны хоорондын харилцааг гурван талт хэлэлцээрийн үндсэн дээр тогтворжуулахад Орос улс бүх талаар дэмжсэн хэвээр байна” хэмээн Ушаков мэдэгджээ. 

Орос, Монголын хэлэлцээ: Усан цахилгаан станц яригдсан ч Оросын тал "экологио чухалчилна" 


ОХУ-ын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Ерөнхий сайдын хэлэлцээрийн үеэр худалдаа эдийн засгийн харилцааг бэхжүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулах бөгөөд 2021 оны 12 дугаар сард Москвад хийсэн дээд төвшний яриа хэлэлцээг хэрэгжүүлэх, түүнчлэн хамтын ажиллагааны цаашдын шинэ хэтийн төлвийн талаар ярилцах юм байна. 


"Ирээдүйтэй чиглэлүүд бол Орос, Хятад, Монголын гурван талт хамтын ажиллагаа, тэр дундаа Орос, Хятад, Монгол гэсэн эдийн засгийн коридор байгуулах хтөлбөрийн хүрээн дэх хамтын ажиллагаа юм” хэмээн Ушаков мэдэгджээ. 


Түүний өгүүлснээр, хоёр талт хэлэлцээрийн чухал сэдвүүдийн нэг нь экологи байх гэнэ. 


“Манай хоёр орны шинжээчид хил дамнасан Сэлэнгэ голын нутаг дэвсгэр дээр Монгол Улс гидротехникийн байгууламж барихаар төлөвлөж байгаатай холбоотой асуудлуудыг судалж байгаа. Оросын талаас Байгал нуур болон ойр орчмын бүс нутгийн экологийн аюулгүй байдлыг сайтар хангах эрхэм зорилготой” хэмээн Ушаков мэдэгджээ. 


Эндээс харахад, Л.Оюун-Эрдэнэ, Путин нарын уулзалтын үеэр усан цахилгаан станцын асуудал бүрэн шийдэгдэхээргүй байж болзошгүй байна. Монгол Улс усан цахилгаан станц байгуулах талаар олон жил төлөвлөж байгаа ч Оросын талаас Байгал нууранд хөнөөлтэй гэсэн шалтгаар үргэлж эсэргүүцсээр ирсэн. Энэ удаад ч хэлэлцээрийн үеэр “Байгал нуурын аюулгүй байдлыг хангах нь эрхэм зорилго” гэж Владимир Путиний туслах онцолсон нь “экологиор шалтаглан” Монголын УЦС-ын төслийг гацааж болзошгүй гэсэн хардлага төрж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
Мөнхийн дайсан гэж үгүй мөнхийн нөхөр гэж үгүй харин мөнхийн эрх ашиг гэж бий гэдэг. Орос өнөөдөр дайн дэгдээсэн буруутай ч бид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө Оростой харилцаж асуудлаа шийдэх нь туйлын зөв
2022-09-08
Болд:
Манайх оролцох нь зөв. Орсууд дэлхийн тавцанд ганцаардаж нөхөр хэрэгтэй байгаа энэ цаг үеийг овжиноор ашиглаж Оросын олон жил гацааж байгаа асуудлуудаа шийдээд л авах хэрэгтэй дээ
2022-09-08
Энэ бол Дайн, зөв дэмжиж бнаа гэвэл зөвшөөрөх бх аа
2022-09-07
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-07
Хуц гээ бид нутаг дээрээ юу барих аа заалгахгүй
2022-09-07
иргэн:
ТЭР МАНАЙ БАНДИ АЛУУРЧНЫ ЦУГЛААНД ОЧИХГҮЙ БАЙХ БАЙСАН ЮМ дААНЧ ТҮҮНЭЭ ОЙЛГОХГҮЙЛ ДЭЭ ОРОСУУД ЭКОЛОГИ БАЙХДАА ЯАХАВ МОНГОЛЫГ ХОРЛОХ ХҮЧГҮЙ БАЙЛГАХ АЖЛАА Л ХИЙНЭ
2022-09-07
Оросууд яахваа гадны улс учир Монголыг ийм ядуу байлгахыг хүсэж байгааг ойлгож болж байна. Хамгийн аймаар нь оросын энэ тархи угаалтанд орсон Монголын иргэд, Оросын мөнгийг авсан урвагчид, дотоодын эсэргүүцэгч дайснууд л хамгийн аймаар байна. Улс эх орныхоо эрх ашиг, хөгжил дэвшлийн эсрэг ажиллаж байгаа дотоодын урвагчидыг л хазаарлах хэрэгтэй.
2022-09-07
зочин:
Усан цахилгаан станцны ард хятадууд байгаа.
2022-09-07
Оросын Байгаль нуур хот тосгодоор хэлэлцүүлэг явуулаад эсэргүүцээд байсан нь Орхон гол төсөл, Шүрэнгийн станц шүү. Эгийн голын УЦС болохоор манайх Байгаль нуурын шууд ай сав гол биш гээд зүтгэсэн байхаа.
2022-09-07
Ам руугаа алгадуулах бол очоод хэрэг байсан юм уу
2022-09-07
зочин:
чиний наад Xалзаадайд чинь тийм сэтгэл байхгүй ээ.. Xарин саяхан буудуулчдаг самурай чинь л Mонголд их сэтгэл гаргасан нөхөр дөө.. Aбэг амьд байх хугацаанд манай улсын 4 ерөнхийлөгч, 6 өндөр тушаалтан, өчнөөн олон гишүүд очих болгондоо юм гуйж.. нөгөөх нь ч цааргадгүй бүтээж өгдөг байсан самурай даа..
2022-09-07
Orosuud nogoo sursan zangaaraa “лапшу на уши навешает”. Yamar ch yr dyn garahgyi baihaa
2022-09-07
Зочин:
Байгал нуурын экосистемд хохиролтой байх үндэслэлээ ерөөсөө танилцуулдаггүй, зүгээр л эсэргүүцсээр байгаа нь манай талаас үнэхээр хохиролгүй ээ гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаа нотолгоогоо гаргаад өгөөч ээ л гэсэн хэрэг, нэг талаас. Манай судлаачдын хийсэн судалгаанууд бий л дээ, зарим нь илэрхий хариунаас нь хөөж хийсэн мэт байдаг нь улс төр оролцсон болов уу гэсэн сэжиг төрүүлдэг. Тэрнээс усны менежментээ сайн хийж чадвал хор хохиролгүйгээр байгуулаад ашиглах бүрэн боломжтой.
2022-09-07
Путин үхэхээсээ өмнө Монголд ганц удаа ч болов найрсаг хандаад Эгийн голын УЦС-ыг барих зөвшөөрөл өгчихдөггүй юм байхдаа
2022-09-07
зочин:
чиний наад Xалзаадайд чинь тийм сэтгэл байхгүй ээ.. Xарин саяхан буудуулчдаг самурай чинь л Mонголд их сэтгэл гаргасан нөхөр дөө.. Aбэг амьд байх хугацаанд манай улсын 4 ерөнхийлөгч, 6 өндөр тушаалтан, өчнөөн олон гишүүд очих болгондоо юм гуйж.. нөгөөх нь ч цааргадгүй бүтээж өгдөг байсан самурай даа..