Сургамжит зөвлөгөө
Та бүхэнд нэгэн сургамжтай мэдээллийг бид хүргэхээр шийдлээ.
Бидний хувьд янз бүрийн худалдан авагч нартай байнга харилцаж байдаг. Бид тэдний хэрэгцээ шаардлагад нийцэхүйц зөв бүтээгдэхүүнийг санал болгохыг хичээдэг юм.
Өнгөрсөн жил PC mall-ын маань салбараар нэгэн эмээ өвөө хоёр үйлчлүүлсэн юм. Тэтгэвэрийнхээ мөнгөөр зурагт авах гэж байгаагаа хэлээд аль зурагтыг авбал сайн гэдгийг надаас асуулаа. Би тэднээс ямар байранд амьдардаг, хэр зэрэг зайнаас үзэхийг лавлаж асуугаад 32 инчийн телевизор хамгийн тохиромжтой гэдгийг мэдэж авсан юм. Тэдэнд би Samsung 32” LCD TV болон Haier 32”-н LED TV-г санал болгосон бөгөөд LED технологи илүү өндөр нягтаршилтайгаар дүрсийг үзэх боломжтой, цахилгаан зарцуулалт бага гэдгийг тайлбарлан түүнийг авахыг санал болгосон. Бүтээгдэхүүнээ үйлдвэрээс нь шууд нийлүүлдэг, чанартай бараа бүтээгдэхүүнүүд гэдгийг ч сайтар хэлж өглөө. Тэд ч баяр хөөрөөр дүүрэн ач зээ нартаа шинэ зурагтаа үзүүлнэ гээд явцгаалаа. Бид урамшуулалд нь ухаалаг будаа агшаагчийг бэлэглэсэн ба будаа нь наалддаггүй, бүх төрлийн хоол хийх, бууз жигнэх, тараг бүрэх боломжтой, сэрүүлэгтэй, LED дэлгэцтэй гээд олон давуу талыг тайлбарлаж өгөхөд бүр их баярлаж байсан юм.
Худалдааны ажилтан хүн энэ л үед ажлаасаа баяр хөөрийг авч байдаг. Бидний борлуулсан бараа бүтээгдэхүүн айл өрхөд аз жаргалыг авчирч, тэдний гэр бүлийн нэг гишүүн болдог нь бидний хийж байгаа ажлын үнэ цэнэ билээ.
Гэвч маргааш нь юу болсон гэж санана. Нөгөө өвөө, эмээ хоёр үнэхээр хэцүү царайтай над дээр дахин ирсэн. Юу болсоныг лавлахад цоо шинэ LED дэлгэцээ унагаагаад хагалсан гэнэ. Үнэхээр харамсалтай. Би юу ч хэлэхээ мэдэхгүй байв. Тэдэнд ямар ч нэмэгдэл үнэгүйгээр шинэ дэлгэц захиалж өгье гэж хэллээ. Гэвч шинэ дэлгэц тавих үнэ маань бараг л шинэ телевизор авах үнэтэй тэнцэнэ. Ихэнх худалдан авагчид үүнийг ойлгодоггүй ба бизнес хийж үнээ нэмлээ гэж хэлдэг боловч эдгээр сүүлийн үеийн телевизоруудын дэлгэцэнд гол үнэ нь шингэсэн байдаг юм. Бид энэ удаагийн тохиолдлыг онцгой тохиолдол гэж хараад өөрсдийн PC Service засварын төвд шинэ дэлгэц бэлэн байсан тул үнэгүй сольж өгөөд явуулсан. Учир нь надад телевизор худалдан авч байх үеэс эхлээд л тэдний чин сэтгэлээсээ баярлаж байгаа нь мэдрэгдэж байсан тул тэр бүхнийг унтраахыг хүсэхгүй байлаа.
Бид тухайн барааг худалдан авагч маань авахын тулд хичнээн их хөдөлмөрлөж олсон мөнгөөр, ямар олон газраар явж харьцуулалт хийж, хариуцлагатай шийдвэр гаргаж байгааг мэддэг бөгөөд тэдэнд зөв мэдээллийг өгч, ухамсартай ажиллах нь бидний үүрэг юм.
Иймд, 2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн PC mall-р борлуулагдаж байгаа бүх LCD, LED, Plasma телевизорууд болон Зөөврийн компьютеруудаа даатгалтай болгож байна. Энэ нь даатгалын компани худалдан авагчаас шалтгаалсан механик гэмтлийн эрсдэлийг өөр дээрээ хүлээнэ гэсэн үг. Бидэнтэй энэ нөхцөлөөр хамтран ажиллахаар болсон Практикал даатгал компанид мөн талархлаа илэрхийлье.
Одооноос эхлэн худалдан авагчид маань бидний үйлдвэрээс өгсөн 1-3 жилийн баталгаат хугацааг авахаас гадна, давхар даатгалтай бүтээгдэхүүнийг авах боломжтой боллоо. Мөн бүтээгдэхүүн бүр дээр бид урамшууллын чанартай бараануудаас сонгох эрхийг өгч, зээлээр газар дээрээс авах боломжийг олгож, гэрт тань хүргэж өгч байна.
Та хүсвэл мөн www.pc-mall.mn онлайн дэлгүүрээр зочлон 24 цагийн турш хүссэн бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой. Бид өдөр бүр өөрсдийн монгол орон даяарх 34 салбар нэгжээрээ танд үйлчилж байна. Та илүү найдвартай бүтээгдэхүүнийг илүү баталгаатайгаар, илүү урамшуулал, илүү нөхцөлтэйгээр худалдан авах боломжтой боллоо.
PC mall-д сар шинийн урамшуулалт худалдаа эхэллээ. Эрхэм үйлчлүүлэгч та бүхэн тав тухтай үйлчлүүлээрэй.
“Саммит” ХХК-ийн маркетинг, борлуулалт хариуцсан ахлах менежер Б.Долгион

СЭТГЭГДЭЛ БИЧИХ