Байден, Трасс нар Орос, Хятад, Ираныг хамтдаа сөрөхөөр тохиролцов

img

Их Британийн шинэ Ерөнхий сайд Лиз Трасс үүрэгт ажлаа албан ёсоор авсан өдрөө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тэд утсаар ярилцах үеэрээ хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа нотолж, тэр дундаа Украины сөргөлдөөнтэй холбоотойгоор Орос, түүнчлэн Хятад, Ираныг хамтдаа сөрөн зогсохоо илэрхийлсэн байна. 

 

"Ерөнхийлөгч Байден болон Ерөнхий сайд Трасс нар Украиныг дэмжих зэрэг олон улсын сорилт, Хятадын үүсгэж буй асуудлуудыг шийдвэрлэх, Иран цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэх, тогтвортой, хүртээмжтэй эрчим хүчний эх үүсвэрийг хангах тал дээр нягт хамтран ажиллахын чухлыг онцолсон" хэмээн Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд онцолжээ.

 

Түүнчлэн талууд дээрх харилцааг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарна хэмээн цохон тэмдэглэсэн байна. Мөн энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Лиз Трассыг Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд очсонд баяр хүргэжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
golognuud oros hytadiig barah uu
2022-09-08