Хиагтад тээвэр, логистикийн терминал байгуулна

"Алтанбулаг-Хиагт" олон улсын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгал жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед Оросын тал Хиагтад орчин үеийн тээвэр-логистикийн терминал байгуулахаар болжээ. Энэ талаар "Регнум" агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Алс Дорнод болон Арктикийг хөгжүүлэх корпораци болон Буриадын Засгийн газрыг төлөөлөн тус улсын тэргүүн Алексей Цыденоь нар Хиагтад тээвэр-логистикийн терминал байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
"Буриад улс Монгол болон Ази Номхон далайн бүс нутгийн орнууд руу бүтээгдэхүүн экспортлоход гол бүс нутаг болдог. Тиймээс Хиагтад терминал байгуулах нь Орос болон Ази Номхон далайн орнуудын хоорондын бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болно" хэмээн Алексей Цыденов цохон тэмдэглэсэн байна.
Энэ терминал нь ачаа агуулах, хадгалах, тээврийн туслах үйлчилгээнүүдийг үзүүлэх аж. Төслийн санхүүжилт нь 364 сая рубот бөгөөд терминал ашиглалтад орсноор 100 ажлын байр шинээр бий болох гэнэ. Энэ төслийг 2022-2024 оны хооронд хэрэгжүүлэхээр болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ