Мьянмар Оросын газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авч эхэллээ
2022-09-07

Мьянмар улс Оросоос газрын тосны бүтээгдэхүүн худалдан авч эхэлсэн талаар Мьянмарын Ерөнхий сайд Мин Аун Хлайн мэдэгджээ. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг рублиэр хийхэд бэлэн байгаа хэмээсэн талаар Интерфакс дамжуулсан байна. 

 

"Оросоос Мьянмар руу газрын тосны бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх ажил амжилттай явагдаж байна. Хэд хоногийн дараа дизель түлшний эхний ээлжийг хүлээж авах юм" хэмээн Мин Аун Хлайн Дорнын эдийн засгийн форумын үеэр мэдэгджээ. 

 

Түүнчлэн "бусад валют хүлээн авах, шилжүүлэхэд олон хязгаарлалт байгаа тул рублиэр тооцоо хийх нь бидний ажлыг улам хялбаршуулна" хэмээн цохон тэмдэглэсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Отгооо:
Дампуурсан алуурчин
2022-09-07