Путин: Монгол бол ОХУ-тай нөхөрсөг харилцаатай орон, хий хоолой дамжуулахад асуудалгүй

img

ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн форум үргэлжилж байна. Энэ форумд манай улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. Есдүгээр сарын долооны өдөр форумд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож, арга хэмжээнд урилгаар ирсэн гадаадын төрийн тэргүүнүүдтэй уулзлаа. Энэ үеэр Орос, Монголын хоёр талт хэлэлцээ болсон юм.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Владимир Путинтэй уулзахдаа УЦС зэрэг томоохон төслүүдийг хөндөн ярилцана гэж манай талаас мэдээлж байв. Харин “Монголын УЦС-ын асуудал дээр ОХУ экологийг чухалчилна” гэх утга бүхий байр суурь илэрхийлж байсан Оросын тал Путин, Л.Оюун-Эрдэнэ нарын хэлэлцээрийн үеэр УЦС яригдсан талаар мэдээлсэнгүй, харин Монголын нутгаар дамжих хийн хоолой, эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар тохиролцсон гэсэн мэдээллийг дамжуулжээ. 


Тодруулбал, Дорнын эдийн засгийн форумын үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “томоохон мэдэгдэл хийлээ, Монголоор дамжуулан Хятад руу хий нийлүүлэх үндсэн үзүүлэлтүүдийг хэдийнэ зөвшилцсөн гэж Путин мэдэгдэв” хэмээн РИА Новости мэдээлжээ. 


“Оросын эрчим хүчний түүхий эдийг нийлүүлэх маршрутуудын нэг нь Монголын нутгаар дамжих байх. Монгол бол манай улстай нөхөрсөг харилцаатай орон, улс төрийн тал дээр тогтвортой, тиймээс бид энэ тал дээр ямар нэг хүндрэл олж харахгүй байна. Энэ хэлэлцээрийн үндсэн бүх үзүүлэлтийг зөвшилцсөн, тэр бүү хэл үргэлж л амаргүй байдаг үнийн талаар ч Хятад нөхөдтэй хэдийнэ тохиролцсон. Манай хятад нөхөд бол хүндхэн хэлэлцэгчид, мэдээж ямар ч хэлэлцээ хийсэн үндэсний ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавих нь зөв. Гэхдээ тэд тогтвортой, найдвартай түншүүд, мөн Хятадын зах зээл асар том” хэмээн Путин мэдэгджээ. 


Эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдэнэ 


Хоёр талын хэлэлцээрийн үеэр эрчим хүчний салбарын талаар ч ярилцсан байна. Өмнө нь, долдугаар сарын эхээр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров манай улсад ажлын айлчлал хийх үеэрээ Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй уулзаж, олон асуудал хөндсөний дотор эрчим хүчний салбарын хамтарсан төслүүдийг хэлэлцсэн юм. 


Энэ удаад Дорнын эдийн засгийн форумын үеэр болсон хоёр талт уулзалт хэлэлцээрийн дүнд Монгол Улсад нийлүүлэх эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэхээр болсон байна. 


Интерфакс агентлагийн мэдээлснээр, 2022 онд ОХУ Монгол, Хятад руу нийлүүлэх эрчим хүчний хэмжээ 19-20 хувь нэмэгдэж, 5,2 тэрбум кВт/цаг болно гэж Оросын Эрчим хүчний сайд Николай Шульгинов мэдэгджээ. 


“Оны дүнгээр дорнод чиглэлд (Хятад, Монгол) эрчим хүчний нийлүүлэлт 19-20 хувиар өсөж, нийлүүлэлт нэмэгдэнэ. Энэ онд нийтдээ 5,2тэрбум кВт/цаг болно гэж тооцоолж байна” хэмээн Шульгинов мэдэгджээ. 


Путин, Л.Оюун-Эрдэнэ нарын уулзалтаар “урт настай” Эгийн голын усан цахилгаан станцын төсөл "гацаанаас гарахаар болсон" гэж манай талын албан мэдээлэлд дурдсан байна.

 

"Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт эрэмбэлэгддэг. Үүгээрээ “Эрчим хүчний” бүс нутгийн хэмжээний том төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрэн байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж Эгийн голын усан цахилгаан станц болон бусад эрчим хүчний цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн талаар яриа хэлэлцээ хийгдэж буйг танилцуулсан. Яриа хэлэлцээний үр дүнд олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтлоо. Оросын Холбооны Улсын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ" хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас гаргасан мэдээлэлд өгүүлжээ.

 

Энд дуулгахад, өмнө нь, Сергей Лавровын айлчлалын үеэр Ерөнхий сайд Эгийн голын УЦС төсөл дээр хамтран ажиллах саналыг Оросын талд тавьж байв. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш айлчлалынхаа үеэр Монголын энэ төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ хийн хоолой хэрэггүй ээ. Хог. Хогтой хоггүй болоод л ирсэн. Болох л байлгүй.
2022-09-08
Иргэн:
Монголчууд ОХУ-д ба Казахстанд очихоороо гадуурхагддагаа мартсан байна. Монголчууд арьс өнгөний үзэл ба зиндаа гэдгийг ойлголгүй мөхөх замдаа хурдан явж байна.
2022-09-08
Хийн хоолойгоо хамгаална гээд цэрэг ороод ирвэл яахуу?
2022-09-08
украин улс түрэмгийлэгчдийг сөрөн зогсоогүй бол дараагын ээлж нь Kазакстан байсан..
2022-09-08
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-09-08
D:
Za daa Orosoos het haraat bolj er bolohgui shuu! Daraagiin daramtuud dagaad l irne. Er ni bodoltoi baih heregtei. Ah duu Ukrainuudaa yaj bgaag harj bgaa bizdee.
2022-09-08
оросуудад виз өгсөн ч иргэншил өгч болохгүй. газар авч тусгаар тогтноно гэж босдог балиар цагаачид болдог шүү. украйн молдав грузин ийм аргаар газраа орост алдчихлаа
2022-09-08
украин улс түрэмгийлэгчдийг сөрөн зогсоогүй бол дараагын ээлж нь Kазакстан байсан..
НИЙГЭМ ЗҮЙЧ. Мэргэжилдээ дулдуйдаад ганц нэг юм хэлмээр хорхой хүрээд болдоггүй. ??️НҮД ЯРЬДАГ Путин нүд уншдаг айхтар хүн шдээ. Партнер юу ярьж байгаад пассив ханддаг, тэр түүний ажил биш, ерөнхий чиг хандлагы нь мэдрээ л орхичихдог. Ярьж байгаа хүнийхээ ил нээлттэй эсвэл барьерыг гойд олж харж чаддаг авъяас түүнд байдаг. Партнерийн ярианы агуулгад нээх анхаардаггүй, учир нь өөрийхөөрөө явдаг хүн. Харин хүсэлтийг бол хүлээж аваад байдын билээ! Олон баримт хэлж чадна! ??БИЕ ЯРЬДАГ. Ялангуяа гар хурууны хөдөлгөөн. Энийг жест гэнэ. Манай ЕС-д наад зах нь 3 жест харагдаж байна. 1. Голдуу эрүү хавьд нь харж ярьсаан. Энэ бол нэг талаас зохион байгуулагч орны төрийн тэргүүн, Ерч дэлхийн хүн, ЕС албан тушаалтай хүний үзүүлэх энгийн соёл. Энэ сайн жест. 2. Сууж байхдаа (бодвол санаагаа хэлэхдээ байх) элгэн дээрээ гараа салаавчилсан. Энэ бол дэвшүүлж байгаа концедцио хамгаална, холбирохгүй гэсэн жест. Яриан дундуур зүүн гараа ширээнд тулж байгаа харагдсан. Энэ бас аятайхаан жест. 3. Орчуулагчгүй яриа. Энэ 2 талын жест. Нээлттэй гэхдээ аминчлан ярилцчъя гэсэн жест. Үйлдлийн жест. Харин босоо байдалд гар барихдаа сэтгэл хөдлөм инээмсгэлцгээж чанх нүд нүд рүүгээ харан атгасан гараа тавилгүй хором зогссон. Энэ бол “ингэж тохирлоо” үгнээсээ буцахгүй гэсэн жест. Ер нь Путин гар барьснаа ГАРЫН ҮСЭГ гэж боддог леадер. Үгэндээ суудаггүй эрхмүүдэд мааш дургүй, учир нь өөрөө үгэндээ яс суудаг. Tserenkhuu Ishtseden
2022-09-08
Үнэн үгтэй хүн:
Орос бол бидэнд үеийн үед цахилгаан, нефть нийлүүлж хараат байлгах сонирхолтой учир ганц хоёр сайхан үгэнд нь итгэж ер болохгүй. Бид хэнээс ч асуулгүй хийх ёстой юмаа хийх л хэрэгтэй. Эгийн голын төслийг Орост өгч огт болохгүй тэд цаг хожих тактикт шилжсэн нь ил байна.
2022-09-08
Усан цах/станцаа даруй барих асуудал шийдэх хэрэгтэй Цах/түлшний хараат бдлаасаа салах ёстой .Мөнхийн айлын дарамт дор бж болохгүй.
2022-09-08
Нөхөрсөг харьцаатай нь үээн. Гэхдээ Лаюров, Миронов мэт нь Монголд америкийн биологийн лаборатори бий гэж гөрдөж бараг л сүрдүүлж байсан шүү. Хэдхэн сар өнгөрч байна. Путины үгэнд тэр болгон итгэж болохгүй. Украин руу дайрахгүй ээ гэж эцсийн өдөр хүртэл бүлтэрч байгаад гэнэдүүлэн дайрч байсан. Дөнгөж саяхан Украины гаргасан үр тариа, ургамлыг бас л тоон дээр нь худлаа ярьж байна лээ. КГБ ын арга барил юм даа
2022-09-08