Украин ирэх онд батлан хамгаалахдаа 27 тэрбум доллар төсөвлөнө

Украин 2023 онд нэг их наяд гривна буюу 27 орчим тэрбум долларыг батлан хамгаалахын хэрэгцээндээ зориулахаар болжээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна.
"Нэг их наяд гаруй гривнаг ирэх жил аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт төсөвлөнө. Энэ бол нэн тэргүүний зорилт" хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Телеграм сувгаараа дамжуулан мэдэгджээ.
Түүнчлэн тэтгэврийг индексжүүлж, бусад нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн хэвээр байна хэмээн онцолсны дээр төсвийн үргүй зардлуудыг багасгана хэмээн Зеленский мэдэгджээ.
Энд дуулгахад, Украин улсад цэргийн зардалд хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа талаар наймдугаар сарын 13-ны өдөр The Wall Street Journal сонин мэдээлж байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр, Украины цэргийн зардал нь төсвийн 60 гаруй хувийг эзлэж байгаа бол татвараас олох орлого ердөө 40 хувьтай байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ