Улаанбаатарт 29 хэм дулаан байна

img

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

 

Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2022 оны 09 сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Хур тунадас:  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй.  Монгол-Алтай, Хархираа-Түргэн, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

 

Салхи:  Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

 

Агаарын температур:   Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 28-30 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР:   Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 28-30 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:   Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. 26-28 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ