АНУ Балтийн орнууд дахь цэргийн тоогоо нэмнэ

АНУ Эстони болон Балтийн бусад орон дахь цэргийн тоогоо нэмэхээр болсон талаар Эстонийн Батлан хамгаалахын сайд Ханно Певкур мэдэгджээ. Тэрбээр энэ мэдэгдлийг Германы Рамштайн агаарын бааз дээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтой ярилцсаныхаа дараа хийсэн байна.
"Мадридын дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн тохиролцооны дагуу ойрын үед Эстоин болон Балтийн бусад орон дахь Америк цэргийн тоо болон цэргийн сургуулилалтыг нэмнэ гэж Батлан хамгаалахын сайд Остин баталсан. Энэ бол АНУ бүс нутагт цэргээ үргэлжлүүлэн байлгана гэсэн хүчтэй дохио% мөн НАТО-ын баруун жигүүрт манай хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд тус болно" хэмээн Певкура мэдэгджээ.
Түүнчлэн Эстони улс Украиныг зэсгээр дэмжихийн дээр цэргийн алба хаагчдыг нь бэлтгэсэн хэвээр байна гэж мэдэгдсэн байна. Эстони улс энэ оны хоёрдугаар сараас хойш Украинд 250 сая еврогийн тусламж үзүүлсэн нь тус улсын батлан хамгаалах төсвийн 1/3 хувийг эзлэж байгаа юм. Хамгйин сүүлд наймдугаар сард ээлжит тусламжийн багцыг баталсан бөгөөд үүнд зэвсэг нийлүүлэх болон цэргүүдийг сургах талаар тусгагджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ