Т.Туяажаргал: Бидний асуудалд 'Тал еэвэнгийн үлгэр' мэт ханддаг

img

 

Тэгш хүртээмжтэй төрийн үйлчилгээ авах, сурах хөгжих эрх нь зөрчигдөж байгаа хүүхэд, залуучуудын эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийж байна.

 

"Ээлтэй Ертөнц" ТББ-аас “Бид ч бас эрхээ хамгаалуулмаар байна, Сайдаа. Монгол Улсын төрөөс, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдэлтэй холбоотой Танаас асуух асуулт байна” сэдвээр мэдээлэл хийв.

 

"Ээлтэй ертөнц"  ТББ-н үүсгэн байгуулагч Т.Туяажаргал:

 

Монгол Улсад амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй 108 мянган иргэдийн өмнөөс эдгээр асуултыг Д.Амарбаясгаланд тавьж байна.

 

МУ-д иргэний язгуур эрх ашгийг хамгаалах төр байдаг гэдгийг бидэнд харуулж жирийн иргэний өмгөөлөлд шийдвэр гаргасан танд гүн талархал хүргэж байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус болон, асран хамгаалагчдын эрхийг хамгаалах, бодлогод нөлөөлөх, тэдний хөгжлийг дэмжих, нийгэмд бие хүн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэхэд хамтрах чиглэлээр 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

 

Энэ хугацаанд бидний болон хүүхдүүдийн маань язгуур эрх, амьд явах, эрүүл саруул өсөн торних, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох, нийгмийн харилцаанд оролцох эрхүүд маш ноцтойгоор зөрчигдөж ялгаварлан гадуурхалт, үл хайхрах хүчирхийлэлд өртөн олон жил Монгол Улсад амьдарч байна.

 

Тиймээс бид энэ хүнд байдалд байгаа иргэдийнхээ эрх нь зөрчигдөж байгаа хүүхэд залуучуудын өмнөөс хэвлэлийн хурлаар дамжуулан шаардаж байна.

 

 

 

 

2. БШУЯ-ны сайд Л.Энх-Амгаланд хандаж байна

 

Хууль засагладаг байх ёстой  гэж байгаа бол энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд бидэнтэй нэгдэхийг хүсэж байна. Өнөөдрийг хүртэл бид маш олон удаа хандаж уулзалт хийсэн.

 

Энэ хооронд бидний хэлж байгаа үгийг “Тал еэвэнгийн үлгэр” мэтээр л хүлээж авдаг. Бидний асуудлыг сонсдог, шийдвэрлэе гэдэг ч өнөөдрийн хүртэл энэ асуудлуудыг шийдэж чадаагүй учраас бухимдал үүсээд байгаа юм.

 

Бид  Монгол төрөөр  үндсэн хуулиар олгогдсон язгуур эрхээ хамгаалуулмаар байна" хэмээв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Төгс
2022-09-12
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-09
Иргэн:
Бас л нөгөө тамын тогооны үлгэр үргэлжилсээр. За ашгүй нэгний маань асуудлыг шийдэж. Дараа нь биднийхийг гэсэн сэтгэлээр ханддаг болсон цагт бид хөгжих байх.
2022-09-09