‘U18’ эмэгтэй шигшээ баг өнөөдөр орой тоглоно

img

 

18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад үргэлжилж байна. Тэмцээний B зэрэглэлд Монголын шигшээ баг анх удаа оролцож байгаа ба хэсгийн гурван тоглолтдоо хожлоо.

 

Өсвөрийн шигшээ баг есдүгээр сарын 7-ны орой хэсгийн сүүлийн тоглолтоо Йорданы шигшээ багтай хийж 36-48 харьцаагаар хожсон.

 

Улмаар хэсгийн гурван тоглолтдоо бүгдэд хожиж 100 хувийн амжилтаар хэсгээ тэргүүлэн шөвгийн дөрөвт шалгарлаа. Ингэснээр Йордан болон Самоагийн хожсонтой нь өнөөдөр буюу есдүгээр сарын 10-ны 20:30 цагаас тоглоно.  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ