Том оврын автобус осолдож есөн автомашин мөргөлдлөө
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр өглөө 08.57 цагт Сансарын тунелээс доош МУИС руу уруудах замд “Сансар-III, IV хороолол” чиглэлийн 10 номерын том оврын автобус осол гаргасны улмаас есөн суудлын автомашин мөргөлдсөн ба автобусны урд талын шил хагарсан байна. Ослын улмаас хүмүүс бэртэж гэмтээгүй гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Ослын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ