Британичуудыг Букингемийн ордны гадаа чихмэл тоглоом тавихгүй байхыг хүсжээ

ИБУИНХУ-ын хатан хаан II Елизаветаг таалал төгссөнтэй холбоотойгоор британичууд Букингемийн ордны гадна ирж дурсгалын зүйлс үлдээн, эмгэнэлээ илэрхийлсээр байгаа юм. Харин оршин суугчдыг ийнхүү ирэхдээ чихмэл тоглоом болон агаарын бөмбөлөг авчирж тавихгүй байхыг хүсжээ.
"Чихмэл тоглоом эсвэл агаарын бөмбөлөг зэрэг зүйлс авчирж хэрэггүй, гагцхүү цэцэг тавихад л болно" хэмээн хатан хааны цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээг хариуцдаг Royals Parks байгууллага хүсжээ. Мөн ямар ч эд зүйл, бэлэг сэлт хүлээж авахгүй, хатан хаанд хүндэтгэл үзүүлэхийн тулд ил захидал эсвэл гадуураа баглаагүй цэцэг байхад болно хэмээн анхааруулсан байна.
Британичууд хатан хааны ордны орчимд олноороо чихмэл тоглоом авчирж тавих болсон тул ийм хүсэлт гаргажээ. Тэд хатан хааныхаа дурсгалыг хүндэтгэхдээ Паддингтон бамбаруушийг авчирж байгаа бөгөөд учир нь хатан хаан II Елизавета цагаан алтан ойгоо тэмдэглэх үеэр хатан хаан ийм бамбарууштай хамт цай ууж байгаа бичлэг түгсэн байна.
"Шинэ Елизаветагийн эрин” төгслөө
Их Британийг 70 жил удирдсан хатан хаан II Елизавета 96 насандаа таалал төгсжээ. Есдүгээр сарын наймны орой түүнийг эмч нарын зөвлөснөөр хяналтад оруулсан бөгөөд удалгүй тэрбээр таалалн төгссөн байна. Одоо түүнийг том хүү Чарльз нь III Карл нэрээр залгамжлах юм байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ