Стамбул хотын худалдааны төвд буудалцаан болж, гадаадын таван иргэн шархаджээ

img

Туркийн Стамбул хот дахь худалдааны төвд зэвсэгт сөргөлдөөн гарсны улмаас зургаан хүн шархадсаны тав нь гадаадын иргэн байсан гэнэ. Энэ сөргөлдөөнд оролцогчид 12 удаа буудсан хэмээн Туркийн Sabah сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр бүлэглэлийн дунд үл мэдэгдэх шалтгаанаар маргаан дэгдэж, улмаар буудалцсан байна. Энэ хэргийн улмаас Азербайжаны дөрвөн иргэн, Ираны нэг, Туркийн нэг иргэн шархаджээ. Тэдний нэг нь биеийн байдал хүнд, эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Урьдчилсан шалгалтын явцад Ираны иргэн сөргөлдөөнд оролцоогүй, суманд өртжээ. Энэ хэрэг худалдааны төвийн кафед гарсан бөгөөд энд хоёр бүлэглэлийнхэн уулзаж байхдаа маргалдаж, буудалцаж эхэлсэн аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ