Ромын усан оргилуурын хажууд амарсан жуулчныг торгожээ

img

Ромд аялж явсан АНУ-ын жуулчныг усан оргилуурын хажууд шар айраг, зайрмаг барьж суусан гэж орон нутгийн цагдаагийнхан 450 доллараар торгосон гэж The Insider мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр гартаа зайрмаг, шар айраг барьсан 55 настай жуулчныг 1589 онд баригдсан усан оргилуурын хажууд сууж байхад нь саатуулсан байна. Улмаар түүхэн үнэт зүйл бүхий усан оргилуурын орчимд идэх, шинэгн зүйл уухыг хориглосон 2017 оны хуулиар түүнд торгууль оноожээ. Энд идэж, ууж болохгүй гэдгийг хэн ч тайлбарлаж өгөөгүй хэмээн жуулчин өгүүлсэн ч цагдаагийнхан түүнийг 450 доллараар торгосон байна. 

 

Дэлхийн олон оронд түүхэн болон байгалийн дурсгалт газраа хадгалж авч үлдэхийн тулд аялагчид төдийлөн таамаглах аргагүй хориг журам мөрддөг. Тухайлбал, энэ хэргээс өмнөхөн Францын жуулчин Италид аялах үеэрээ Сардини наран шарлагын газраас дурсгал болгон элс авч явах гэснийхээ төлөө 1000 еврогоор торгуулсан хэрэг гарчээ. Энэ наран шарлагын газраас элс авч гарахыг хориглосон хууль 2017 онд хүчин төгөлдөр болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ