Армени, Азербайжан дахин мөргөлдөж, цэргийн хохирол амслаа

Он удаан жил сөргөлдөж, хэсэг хугацаанд намжмал байгаад 2020 онд дахин тулалдаж эхлээд талуудын оролцоотойгоор хэлцэлд хүрч байсан Армени, Азербайжаны мөргөлдөөн наймдугаар сард дахин эхэлсэн ч хэсэг хугацаанд намжмал байдалтай байв. Харин есдүгээр сарын 13-ны өдөр Армени, Азербайжан дахин мөргөлдсөн талаар Коммерсант мэдээлжээ.
Азербайжаны хил дээр гарсан эзвсэгт сөргөлдөөний улмаас Арменийн цэргүүд хохирол амссан талаар Арменийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Амиа алдсан болон шархадсан цэргүүд байгаа, Азербайжаны цэргүүд иргэний дэд бүтцийн объектуудад цохилт өгсөөр байна хэмээн БХЯ мэдэгджээ.
"Өргөн цар хүрээтэй өдөөн хатгалгыг Азербайжаны зэвсэгт хүчин гаргалаа. Арменийн талаас амиа алдсан болон шархадсан хүмүүс бий" хэмээн Арменийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Арам Торосян мэдэгджээ.
Харин Азербайжаны тал сөргөлдөөнд Арменийг буруутгасан бөгөөд миномет зэрэг зэвсгүүдээр тасралтгүй буудаж байгаа хэмээн мээдгдсэн байна.
"Үүний улмаас бие бүрэлдэхүүн хохирол амссан. Цэргийн дэд бүтцэд хохирол учирлаа" хэмээн Азербайжаны Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Армени, Азербайжаны цэргүүдийн хооронд сөргөлдөөн гарсан талаар орон нутгийнц агаар есдүгээр сарын 13-ны 00:05 цагт мэдээлжээ. Азербайжаны цэргүүд Горис, Сотк, Жермук хотуудын чиглэл рүү артиллерийн зэвсэг ашиглан буудсан бөгөөд үүнээс нэг хоногийн өмнө Азербайжаны цэргүүдийн хангамжийн замыг минижүүлсэн Арменийн цэргүүдийн өдөөн хатгалгын хариуд ийнхүү буудсан гэж Азербайжан мэдэгджээ. Армени, Азербайжаны хил дээр байдал дахин хурцадсаны дараа Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай утсаар ярилцаж, нөхцөл байдлыг хэлэлцсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ