Шинжаанд коронавирусийн талаар цуу дэгдээсэн иргэдийг баривчлан саатуулжээ

Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд коронавирусийн халдварын талаар цуу яриа дэгдээсэн интернет хэрэглэгчдийг баривчлан саатуулсан талаар SCMP мэдээлжээ.
Эх сурвалжийн мээдэлснээр, Инин хотын дөрвөн оршин суугчийг цахим орчинд худал мэдээлэл түгээсэн хэргээр 5-10 хоног баривчлан саатуулсан байна. Тэднийг үзэн ядалтыг дэврээж, халдвараас сэргийлэх ажил явуулахад саад болсон хэрэгт буруутай хэмээн үзэж ийнхүү шийтгэжээ. Хууль сахиулах байгууллагын гаргасан мэдэгдэлд баривчлагдсан хүмүүсийн угсаа гарлын талаар мэдээлээгүй, гэхдээ тэд хань үндэстний овогт байсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Шинжаанд албан ёсоор хөл хорио зарлаагүй, гэхдээ хүмүүсийг албадан тусгаарлаж байгаа талаар олон нийтийн сүлжээгээр хүмүүс бичсээр байгаа аж. Тэд хүнсээ, нэн хэрэгцээт бараагаа худалдан авч чадахгүй байгаа талаар олон нийтийн сүлжээнд бичжээ.
Энд дуулгахад, Хятадад багахан хэрэг зөрчил гаргасан тохиолдолд захиргааны журмаар баривчлан саатуулдаг аж. Ийнхүү баривчлахын тулд цагдаагийн газар зөвшөөрсөн байхад л хангалттай байдаг гэнэ. Захиргааны хэргээр баривчлан саатуулах хамгийн дээд хугацаа нь 14 хоног байдаг юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ