БНХАУ жилд хоёр тонн нүүрс хэмнэх нарны цахилгаан станцыг бүтээнэ

БНХАУ улсдаа хамгийн томд тооцогдох нарны цахилгаан станцыг бүтээх ажлаа эхлүүлжээ. Энэ станц БНХАУ-ын баруун хойд нутагт байх Ниншя-Хуэн өөртөө засах орны Тэнгэр говьд байрлах аж.
Синхуа агентлагийн мэдээлснээр, төслийн өртөг 15,2 тэрбум юань буюу 2,2 тэрбум доллар, тогтоогдсон хүчин чадал нь 3Гвт байх гэнэ. Энэ станцыг ашиглалтад оруулснаар жил бүр 1,92 сая тонн нүүрс хэмнэнэ гэж албаныхан онцолжээ.
Станцаас гарах эрчим хүчийг Хунань муж зэрэг олон газар руу нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ станц БНХАУ-ын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогын нэгээхэн хэсэг бөгөөд энэ бодлогын хүрээнд өнгөрсөн жил сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй цахилгаан станцуудын хүчин чадал 1тэрбум кВт болсон нь 2015 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ