Хиймэл оюун ухаан Хятадын компанийн захирал болжээ


Хятадад хиймэл оюун ухаанаар "бүтээсэн эмэгтэй" тоглоом боловсруулагч компанийн ерөнхий захирлаар томилогджээ. Виртуаль ажилтан Тан Юйг NetDragon Websoft компани ерөнхий захирлаараа томилсон гэж SCMP сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Тан Юй энэ компанид тав дахь жилдээ ажиллаж байгаа, хиймэл оюун ухаан болон Metaverse салбарын боловсруулалтыг хариуцдаг байжээ. NetDragon Websoft компани Тан Юйг энэ албанд томилсон нь хиймэл оюун ухаан удирдах албан тушаал хаших болсон анхны тохиолдол бөгөөд ингэснээр энэ компани байгууллагын удирдлага, үйл ажиллагааны үр дүнг сайжруулах тал дээр анхдагч боллоо гэж Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. Харин олон нийтийн сүлжээний хэрэглэгчид энэ мэдээллийг төдийлөн ойшоогоогүй, робот, хиймэл оюун ухаан хүн удирдана гэж байхгүй, "утсан хүүхэлдэй л болно" хэмээн бичсэн байна.
NetDragon Websoft компани нь 1999 онд үүсэн байгуулагдсан, metaverse салбарын төсөл, тоглоом боловсруулагч компани юм. Энэ компанийн хамгийн алдартай тоглоомууд нь Heroes Evolved, Conquer Online, Conquer Poker — Texas Hold’em аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ