Хонконгийн тэрбумтан хүнд гэмтсэн жүжигчинд 1,27 сая доллар хандивлана

img

Хонконгийн тэрбумтан Ричард Ли 27 настай Мо Ли бүжигчинд 1,27 сая доллар хандивлахаар болжээ. Бүжигчин залуу үзүүлбэрээ толилуулж байх үед тайзан дээр байрлуулсан дэлгэц түүн дээр унасны улмаас хоёр хөл мэдээгүй болсон хэмээн SCMP сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг долдугаар сарын сүүлээр болжээ. Тухайн үед Mirror хамтлагийн тоглолтын үеэр тайзан дээрх дэлгэц нурсан байна. Үүний улмаас гурван бүжигчин гэмтэж, тоглолтыг тэр дор нь зогсоожээ. 

 

Энэ тоглолтыг зохион байгуулж байсан компани нь MakerVille гэх төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг компани бөгөөд энэ компанийг багтаасан PCCW группийг тэрбумтан Ричард Ли эзэмшдэг аж. "Санхүүгийн тусламж тэдний өвчинг намдаахгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ Мо болон түүний гэр бүлд туслахад хувь нэмрээ оруулна гэж найдаж байна" хэмээн Ричард Ли гэмтсэн бүжигчнийг эмнэлэгт эргэх үедээ өгүүлжээ. 

 

Түүнчлэн тэрбээр бүжигчний эмчилгээний бүхий л зардлыг төлнө хэмээн амалсан байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SHINE OYUN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-14