ОХУ-д нисэх онгоцны үйлдвэрийн захирлыг төрөөс урвасан хэрэгт буруутган баривчилжээ

Оросын нисэх үйлдвэрийн удирдах ажилтныг төрөөс урвасан хэргээр баривчилжээ. Энэ талаар Оросын Холбооны аюулгүй байдлын албанаас авсан эх сурвалжтайгаар РБК агентлаг мэдээлсэн байна.
Холбооны аюулгүй байдлын албаны мэдээлснээр, Баранов гэх эр "маш нууц" ангиллын техникийн бичиг баримтыг үзэх эрх бүхий албан тушаал хашдаг бөгөөд байлдааны нисэх техникийн төсөл зургийг хальснаа буулгаж, "Одессын нисэхийн үйлдвэр"-ийн ажилтан болох Украины иргэнд гэрэл зургаа дамжуулсан гэнэ.
Түүнийг төрөөс урвасан хэрэгт сэжиглэн баривчилсан бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол 20 жилийн ял оноох аж. Холбооны аюулгүй байдлын алба баривчлагдсан хүний овог нэрийг мэдээлээгүй ч Оросын хэвлэлүүд энэ нь есдүгээр сарын есний өдөр баривчлагдсан Михаил Баранов хэмээн мэдээлж байна. Тэрбээр 2019 оноос эхлэн "МиГ" корпорацид ажилалж байсан гэж ВВС мэдээлсэн бол "Медиазона" агентлаг түүнийг онгоцны үйлдвэрийн захирал байсан хэмээн мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ