Д.Отгонжаргал өнөөдөр алтан медалийн төлөө барилдана
2022-09-14

 

"Белград-2022" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал өчигдөр буюу наймдугаар сарын 13-нд Токиогийн олимпын хүрэл, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Пан Америкийн зургаан удаагийн аварга, энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч АНУ-ын Сара Хильдебрантай хүч үзэв.

 

Тус барилдаанд манай бөх хашир туршлагатай өрсөлдөгчтэйгөө тун зоримгоор барилдаж 6:2-оор ялснаар өнгөрсөн жилийн ДАШТ-ий медалиа ихэрлүүлэх нь ойлгомжтой болов. 

 


Д.Отгонжаргал өнөөдөр энэ жингийн манлайлагч "Токио-2020", "Парис-2017", 'Будапешт-2018' ДАШТ-ий алтан медальт Японы алдарт бөх Сүсакитай алтан медалийн төлөө барилдана.

 

Эх сурвалж: MGL sport

Shuud.mn
Сонин хачин