АНУ: Улс орнуудын сонгуульд нөлөөлөхийн тулд ОХУ 2014 оноос хойш 300 сая доллар зарцуулсан

img

Орос улс 2014 оноос хойш дэлхий даяар улс төрийн намуудад 300 сая гаруй доллар шилжүүлсэн гэж АНУ-ын тагнуулын албанаас авсан эх сурвалжтайгаар Байдены захиргааны өндөр албан тушаалтан мэдэгджээ. 

 

"Орос улс 300 гаруй сая долларыг нууцаар шилжүүлсэний дээр дэлхийн 20 гаруй орны улс төрийн нам, албан тушаалтан, улс төрчдөд нууцаар мөнгө шилжүүлэхээр төлөвлөсөн гэдэг нь тогтоогдсон" хэмээн албан тушаалтан сэтгүүлчдэд өгүүлээд "зарим тохиолдолд ийм гүйлгээг маш нууцаар хийсэн байж болзошгүй" хэмээн онцолжээ. 

 

Түүний өгүүлснээр, аливаа улс төрийн намаас ашиг хонжоо давуу тал олж авах, тухайн орнуудын ардчиллыг үгүй хийх зорилгоор ОХУ санхүүжүүлж байсан гэнэ. Улмаар Төрийн департамент даваа гарагт хилийн чанад дахь АНУ-ын ЭСЯ, консулын газрууд руу дипломат цахилгаан утас илгээсэн гэх бөгөөд Европ, Африк, Өмнөд Азийн орнууд дахь дипломат төлөөлөгчийн газрууд руугаа анхааруулсан захидал илгээсэн гэж CNN мэдээлжээ.  Захидлын агуулгын талаар хэвлэлүүдэд мэдээлээгүй, гэхдээ АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрууд суугаа орныхоо засгийн газартай уулзаж, Оросын тал хөндлөнгөөс оролцож байгаа талаарх асуудлыг хэлэлцэх үүрэг хүлээсэн аж.

 

Оросын санхүүжилтийн талаарх мэдээллийг нийтэд дэлгэснээр дэлхий дахин Оросын улс төрийн нууц санхүүжилтийн талаар мэдээлэлтэй болж, бусад орнууд Оросын ажиллагааны талаарх өөрсдийн мэдээллийг хуваалцахаар АНУ-д хандах, Оросын далд улс төрийн нөлөөлөл нь "хамтдаа сөрөн зогсох ёстой олон улсын үзэгдэл" гэдгийг ойлгох зэрэг олон давуу талыг агуулж байгаа хэмээн Байдены захиргаа үзэж байгаа юм байна.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mal mini Oros ruugaa zail! Chamaig tend ochvol toohgui aris ongoor gaduurhaad golog bolgono doo.
2022-09-15
Ene bol tsever Putler-n ehluulsen dain!!!
2022-09-15
зочин:
Орос Украины дайн бол зөвхөн хоёр улсын дайн биш шүү дээ. Энэ дайн бол ХХ зуунд Америкууд дэлхийг ноёрхосон (гайт ардчиллыг бусад улсад хүчээр тулган хүлээлгэсэн) ноёрхолыг устгах дайн, XXI зуунд Орос, Хятадын ноёрхолыг тогтоох, өөрөр хэлвэл дэлхийг нэг туйлт (зөвхөн Америк ноёрхосон биш) биш, харин олон туйлт (зөвхөн Америк дэлхийг ноёрхох биш), өөрөөр хэлвэл улс орнууд харилцан тэгш байх зарчмыг тогтоохын төлөөх агуу их дайн юм шүү дээ, мангаруудаа!!!
2022-09-14
Mal mini Oros ruugaa zail! Chamaig tend ochvol toohgui aris ongoor gaduurhaad golog bolgono doo.