Шольц Путинтэй ярьж, дайн зогсоох, цэргээ гаргахыг уриалжээ

ХБНГУ-ын канцлер Олаф Шольц есдүгээр сарын 13-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцсан гэж Холбооны Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулжээ. Тэдний утасны яриа 90 минут үргэлжилсэн бөгөөд энэ үеэр Шольц Украины эсрэг дайныг дипломат аргаар аль болох хурдан дуусгахыг Путинд хандан уриалсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Путинтэй утсаар ярих үеэрээ Шольц гал зогсоох, Украины нутгаас Оросын цэргийг бүрэн гаргах, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хангах шаардлагатайг онцолсон байна. Бусад орнуудын нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэх оролдлого цаашид гаргавал "үүнийг хээзэ ч хүлээн зөвшөөрөхгүйн дээр хариу арга хэмжээ авна" хэмээн Шольц цохон тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ, олзлогсдон цэргүүдтэй олон улсын хүмүүнлэгийн эрхзүйн дагуу харьцах, тэр дундаа Женевийн конвенцийг баримтлах, түүнчлэн олзныхон руу Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнуудыг саадгүй нэвтрүүлэхийг Путинд хандан уриалжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ