Ганц удаа тархиа доргиосон ч оюуны чадварт нөлөөлдөг

Хүүхдийн тархийг удаа дараа доргиох нь эрүүл мэндэд хортой гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ ганц удаа доргиосон ч энэ нь сэтгэн бодох чадварт нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд тогтоосон талаар Injury Prevention мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Сиатл дахь Вашингтоны их сургуулийн судлаачид 10 мянга гаруй хүүхдийн мэдээллийг судалсан байна. Тэдний 15 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд тархиа доргиосон аж. Ингээд тэдний эрүүл мэнд болон сэтгэн бодох чадварыг харьцуулан судлахад тархиа доргиож байсан хүүхэд, өсвөр настнууд энэ төрлийн гэмтэл авч байгаагүй хүүхэдтэй харьцуулахад тухайн жилдээ муу дүн авах магадлал 25 хувиар их байдаг нь тогтоогджээ.
Ингээд дахин дахин тархиа доргиох бүрт оюуны чадамжид нөлөөлөх сөрөг нөлөө нэмэгддэг байна. Гэхдээ энэ судалгааг хийхдээ хүүхэд тархиа доргиохоос өмнө болон хойно гэсэн байдлаар хийгээгүй гэдгийг эрдэмтэд онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ