NYT: АНУ, Их Британийн тусламжтайгаар Украин давшилтын төлөвлөгөө гаргасан

img

Сүүлийн өдрүүдэд Украины цэргүүд амжилттай давшиж, хэдэн сарын өмнө Оросын цэргүүд эзэлсэн нийт 6000 орчим нутаг дэвсгэрийг чөлөөлсөн талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэж байлаа. Украины арми нутгийнхаа зүүн хойд болон өмнөд хэсэгт амжилттай давшсан төлөвлөгөөг Украины цэргийнхэн Америк болон Их Британийн мэргэжилтнүүд, албаны этгээдүүдтэй хамтран гарагсан гэж АНУ-ын Засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мээдэлснээр, Зеленскийн тушаалаар Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб боловсруулсан анхдагч төлөвлөгөөгөөр Украины цэргүүд өмнө зүгт өргөн цар хүрээтэй сөрөг довтолгоо хийх ёстой байсан аж. Энэ довтолгоо нь Херсонг чөлөөлж, Мариудполийг орос цэргүүдээс салгах явдал байсан гэнэ. Гэвч Украин, Америкийн цэргүүдийн хийсэн сургуулилалтаар энэ довтолгоо бүтэлгүйтэх нь тодорхой болсон байна.

 

Ингээд хоёр тал хамтран ярилцсанаар сөрөг довтолгооны илүү үр дүнтэй хувилабаруудыг боловсруулсан гэнэ. Гэхдээ Украины удирдлагууд ажиллагааны эцэслэсэн төлөвлөгөөг боловсруулсан гэдгийг Америкийн тал онцолжээ.

 

Өнгөрсөн сард Украины тал АНУ-аас тагнуулын нарийвчилсан мэдээлэл авч байсны ачаар Оросын талын сул талуудыг олж, сөрөг довтолгоо хийсэн нөхцөлд Оросын арми хүчээ хурдан шилжүүлэн байршуулж чадахгүй гэдэгт итгэлтэй болсон үедээ давшсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

аль аль нь ухаантай мундаг биш
2022-09-14
дэлхийд олигтой ухаантай удирдагч алга. дэлхийн хүмүүс тэнэг болчихсон байх
2022-09-14
6000 нутаг дэвсгэр гэж юу юм бол? 6000 км2 юм уу
2022-09-14