Европын орнууд Хятадаас халдаг хөнжил авах нь эрс нэмэгджээ

img

Европын орнууд өвөлд бэлтгэн Хятадаас цахилгаан хөнжил, халаагч ихээр худалдан авч байгаа талаар БНХАУ-ын Гаалийн газрын статистик мэдээлэл дээр тулгуурлан SCMP сонин мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны нэгээс зургадугаар сарын хооронд Европын орнуудыг чиглэсэн Хятадын халдаг хөнжлийн нийлүүлэлт жилийн дүнгээр 97 хувь, цахилгаан халаагч 23 хувиар нэмэгдсэн гэнэ. Тэр дундаа Польш, Герман, Нидерланд,  Итали гэсэн орнуудад Хятадын халдаг хөнжлийн эрэлт их байгаа аж.

 

Ийнхүү нийлүүлэлт эрс өссөн талаарх мэдээлэл гарсны дараа Хятадын цахилгаан халаагч төхөөрөмж үйлдвэрлэгч тэргүүлэгч компани болох Rainbow Appliance Group-ийн хувьцаа зургаан хувиар өссөн байна. Энэ компани эрэлт ихтэй байгаа тул гадаадын зах зээлд бүтээгдэхүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт салбаруудыг ч байгуулжээ. Хятадын бүтээгдэхүнү үнэ боломжийн, өндөр үр дүнтэй байгаа тул ийнхүү эрэлт ихтэй байгаа хэмээн мэргэжилдтнүүд онцолсон байна.

 

"Европт Оросын байгалийн хийнээс татгалзсаны дараа эрчим хүчний бүтээгдэхүүн болон цахилгаан эрчим хүчний үнэ эрс нэмэгдсэн. Ингэснээр эрчим хүч хэмнэдэг дулаацуулах төхөөрөмжүүдийн эрэлт нэмэгдэж байгаа юм" хэмээн  Interpublic Group China маркетингийн компанийн эдийн засагч Бо Вэньси SCMP сонинд ярьсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монголчууд хөнжлөө хурдан зараач ээ
2022-09-21