Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэл бууруулах төлөвлөгөөнд олон нийтийн эрхийг хязгаарлаж болохгүй
2022-09-14

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанаар (2022.09.14)  баталсан. Тус хорооны эхний хурал өнөөдөр боллоо. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов.

 


Тэрбээр, “2023 оны улсын төсвийн төслийг боловсруулах ажил эхэлж байна. Улаанбаатар хотын төвлөрөл, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах агуулгыг төсвийн төсөлд тусгах ёстой. Тухайлбал, орон нутагт шилжин очсон иргэдэд цалингийн нэмэгдэл олгох, тухайлсан санхүүгийн дэмжлэгийн аргыг хэрэглэж болно. Автозамын түгжрэл бууруулах ажлын төлөвлөгөөг гаргахдаа олон нийтэд сонгох хувилбар өгөхгүйгээр эрхийг нь хязгаарлаж болохгүй. Лондон, Сингапур зэрэг хотын тэргүүн туршлагыг судалж манай улсад тохирохыг нэвтрүүлэх шаардлагатай” гэв. Ерөнхий сайд дараагийн Засгийн газрын хуралдаанд Улаанбаатар хотын автозамын түгжрэл бууруулах урьдчилсан төлөвлөгөөг танилцуулахыг үүрэг болголоо.


 

Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны өнөөдрийн хурлаар ажиллах чиглэл, төлөвлөгөөгөө хэлэлцэв. “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” гэсэн үзэл баримтлал гаргажээ.


Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулна гэдэг нь ганц, хоёр шийдвэрээр шийдэгдэхгүй. Бодлогын цогц ажил хийх ёстой. Хууль эрх зүйн орчны ч асуудал их байна. Үүнийг шийдэхийн тулд Үндэсний хороо ажиллана. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээ авахдаа олон нийтийн эрхийг хасах биш үүрэг хариуцлагад суурилсан бодлогын арга хэмжээ авна”  гэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Kkk:
Попорч түгжрэл бууруулахгүй.Өндөр татвар торгуулиар хүчээр машины тоог бууруулж замаа чөлөөлж нийтийн тээвэрээ явуулдаг.Машины тоог хүчээр татвар мөнгөөр нь бууруулахаас өөр шийдэл байдаггүй.Дэлхийн бүх охны туршлага.Өөр олон татвар торгуульхураамж байдаг шүү.Хатуу арга хэмжээгээр л машины тоог бууруулна.Иргэдэд аятай эвтэйхэн, эрх чөлөө мөлөө, нийцтэйгээр энэ тэр бол бүтэхгүй.
2022-09-14
ХОТИН ТУВИИН УНДУР БАРИЛГУУДАС ИХ ХЭЖЭЭНИ ТАТВАР АВАЧ ТЭГЖ БАИЖ ТУГЖРЭЛ БУРНА
2022-09-14
Зочин:
Зарим эрхийг хязгаарлахгүйгээр юу ч бүтэхгүй. Энэ бол хүн нийгмийн жам ёс зүй тогтол. Энэ зүй тогтлоос зөрж хүний эрхийг буруу мушгин гуйвуулж ойлгоод байвал бүх зүйл нурж унана.
2022-09-14