Хатан хаан II Элизабет 2085 он хүртэл нээхийг хориглосон захидал бичиж үлдээжээ

img

Их Британийн хатан хаан II Элизабет Сиднейн оршин суугчдад нэгэн захидал үлдээсэн гэнэ. 2085 он хүртэл нээж болохгүй уг захидлыг Виктория хатан хааны барилгыг сэргээсэн үйл явдлыг тэмдэглэсэн 1986 онд бичиж байжээ. 

 

"Нью-Йорк пост" сонины мэдээлснээр, барилгыг Элизабетийн элэнц эмээд зориулан 1898 онд байгуулсан бөгөөд энэ барилга хотын төвд оршдог, Сиднейн хамгийн алдартай байгууламжуудын нэг аж.

 

Хатан хааны захидалд Сиднейн лорд-мэрт зориулсан зөвлөмж дагалджээ. "2085 онд та бүхний сонгох тохиромжтой өдөр дугтуйг нээж, Сидней иргэдэд миний тэдэнд хандсан илгээлтийг дамжуулж өгөхийг хүсье" гэж лорд-мэрт хандан бичжээ. Захидлын агуулгын талаар хатан хааны хамгийн ойрын хүмүүс ч мэддэггүй гэнэ.

 

Зогсоол барихын тулд буулгах гэж байсан барилгыг аварсанд нь Сиднейн оршин суугчдад талархсан ч байж мэдэх юм гэж хүмүүс таамаглаж байгаа аж. Учир нь Малайзийн нэгэн компани Виктория хатан хааны барилгыг 2085 он хүртэл түрээслэх гэрээг 1986 онд байгуулж байсан гэнэ. Хатан хааны энэхүү захидал Виктория хатан хааны барилгын дээр байрлах хаалттай хэсэгт хадгалагддаг гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ