Хятадын зоогийн газрууд гал тогоондоо камер байрлуулж, хоол хийх явцаа харуулна

Хятадын Шанхай хотын зоогийн газрууд үйлчлүүлэгчдэдээ хоол хийх явцыг шууд харуулахын тулд камер суурилуулахаар болжээ. Ийм хүсэлтийг Зах зээлийн хяналтын байгууллага гаргасан гэж SCMP мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мээдэлснээр, зоогийн газрын гал тогоонд болж буй бүх үйл явцыг шууд дамжуулан үйлчлүүлэгчдэд харуулах хүсэлтийг Зах зээлийн хяналтын байгууллага гаргажээ. Ингэснээр хоол хүргэлтийн апликейшнээр захиалга өгсөн хэрэглэгчид хоолыг нь бэлдэх явцыг шууд харах болможтой юм байна. Ингэснээр хүмүүс хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал болон зоогийн газрын эрүүл ахуйн нөхцөлд итгэлтэй болно гэж Зах зээлийн хяналтын байгууллага мэдээлжээ.
Хүнсний бүтээгдэхүүн, шингэн хүнсний үйлдвэрлэлийн салбарыг хэрэглэгчдэд ил тод байлгахын тулд 2022 онд багтаан 1000 зоогийн газрыг камертай, дүрсээ шууд дамжуулдаг болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Хятадын оршин суугчдын ихэнх нь ажлын цаг зав бага байдгийн улмаас хүргэлтийн хоол захиалдаг байна. Харин Пицца хат, Старбакс зэрэг алдартай сүлжээ газруудтай холбоотой таагүй мэдээлэл удаа дараа гарсны дараа хүнсний аюулгүй байдалд нухацтай ханддаг болсон гэж эх сурвалж мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ