Хатан хаан нас барах өдрийг зөгнөн хэлж байсан эр III Чарльз хааны үхлийг зөгнөжээ

Энэ оны долдугаар сард хатан хаан II Элизабетийн таалал төгсөх өдрийг зөгнөж байсан Логан Смит гэх Твиттерийн хэрэглэгч III Чарльз хааны үхлийн талаар жиргэжээ. Тэрбээр хатан хаан II Элизабет 2022 оны есдүгээр сарын наймны өдөр таалал төгсөн гэж жиргэж байсан хэмээн Mirror сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Логан Смит энэ удаад "2026 оны гуравдугаар сарын 28" гэсэн огноог бичжээ. Чухамхүү энэ өдөр, хатан хаан II Элизабетийн хүү, Их Британийн шинэ хаан III Чарльз таалал төгсөх гэнэ.
Түүний энэ пост ихээхэн шуугиан тарьж, асар хурдтай тархаж эхэлмэгц Смит аккаунтаа хаажээ. Энэ постноос болж хэрэглэгчид санал зөрөлдөж эхэлсэн бөгөөд нэг хэсэг нь шинэ зөн билэгтэнд итгэхгүй байхын аргагүй хэмээсэн бол нөгөө хэсэг нь үл итгэсэн байдалтай хандаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ