Цалингаа нэмүүлэхийг шаардсан цагдаа нар Ерөнхий сайдын ордны гадаа авс авчирч тавьжээ

Португалийн орон нутгийн 400 гаруй цагдаа цалингаа нэмүүлэхийг шаардан эсэргүүцлийн жагсаал үйлджээ. Энэ жагсаал есдүгээр сарын 14-ний өдөр болсон талаар Ройтерс мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, цагдаа нар жагсаалаа эхлэхээс өмнө эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Ерөнхий сайд Антониу Коштийн ордны гадаа авч авчирж тавьжээ. Тэд цалин хөлсийг нэмэгдүүлэх, цол ахих шатлалыг тодорхой болгохыг шаардсан байна. "Мэргэжлийн ажлыг нь үнэлэхгүй байгаа тул цагдаагийнхан өөрсдийгөө бусдад хүндлэгддэггүй, гутаан доромжлогдсон мэт үздэг" хэмээн Цагдаагийн ажилтнуудын үйлдвэрчний хорооны тэргүүн Педру Оливейр мэдэгджээ.
"Манай цагдаагийнхан шиг цалин авдаг газар байхгүй. Европт биднээс бага цалин авч, ажил олгогчийнхоо зүгээс бага хүндлэл хүлээдэг цагдаа огт байхгүй. Инфляци ийм төвшинд хүрсэн үед энэ бүхнийг тэсэх аргагүй байна" хэмээн Оливейр мэдэгдсэн байна.
Португалийн орон нутгийн цагдаад 900 ажилтан ажилладаг аж. Тэдний 90 хувь нь лхагва гарагт 24 цагийн ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ