Путин үндэсний төлбөрийн системээр дамжуулан тооцоо хийхийг Монгол, Хятадад санал болгожээ

img

Есдүгээр сарын 15-ны өдөр Узбекистаны Самарканд хотод ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болсон. Энэ уулзалтад ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнууд оролцож байгаа юм. Уулзалтад оролцохоор очсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нар гурван талт уулзалт хийжээ. 

 

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уламжлал болон зохион байгуулагддаг гурван талт уулзалтын үеэр Путин Хятад, Монголд үндэсний төлбөрийн системд шилжихийг санал болгосон талаар Коммерсант агентлаг мэдээлжээ. 

 

Орос, Хятад, Монгол гэсэн формат нь онцгой ач холбогдолтой, хоёр талт хамтын ажиллагааг нэмэн дүүргэж байдаг хэмээн Путин мэдэгдсэн байна. "Манай орнууд олон улсын томоохон асуудлуудын ихэнх дээр ижил хандлагатай, НҮБ-д зөвшөөрөгдсөн байр сууринаас ханддаг" хэмээн Владимир Путин мэдэгджээ. 

 

Түүнчлэн, хэлэлцэх асуудалд Монголын нутгаар дамжуулан Оросоос Хятад руу хүрэх "Союз Восток" хийн хоолойн асуудал багтаж байгааг онцлоод, БНХАУ болон Монголлтой "Газпром" нарийн асуудлуудыг боловсруулж дуусаж байгаа хэмээсэн байна.

 

"Монголын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан Орсооос Хятад руу газрын тос, байгалийн хий нийлүүлэх хоолой барихыг бид дэмжиж байгаа. Энэ асуудлыг техникийн болон эдийн засгийн үндэслэлтэй талаас нь харахыг би санал болгож байна" хэмээн гурван талт уулзалтын үеэр Ухнаагийн Хүрэлсүх мэдэгджээ.

 

2014 онтой харьцуулахад Хятад, Монголтой хийх Оросын нийт худалдаа 60 хувиар нэмэгдсэн байна. Энэ оны эхний хагаст дахин 30 хувиар нэмэгдсэн гэж Путин онцолжээ.

 

"Энэ үүднээс авч үзвэл боломжтой салбарт Оросын банкны санхүүгийн мэдээлэл дамжуулах систем, Хятадын хил дамнасан төлбөрийн систем зэрэг  үндэсний төлбөрийн  систем рүү шилжих нь чухал" хэмээн Путин цохон тэмдэглэсэн байна. Энэ нь улс орнуудын хоорондын төлбөр тооцоог улс төрийн эрсдлээс хамгаалахад нэн чухал гэж Ши Жинпинь хариу мэдэгдээд, энэ саналыг Хятад дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

 

Энэ гурван талт уулзалт хийхээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нар хоёр талт уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр Путин "Украины хямралтай холбоотой тэнцвэртэй байр суурьтай байгаад" БНХАУ-ын тэргүүнд талархаж байгаагаа иэлрхийлсэн гэж Коммерсант мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зорро:
Монголчууд сэргэлэнтээд өөрийн төлбөрийн системээ санал болгох хэрэгтэй. Энэ тохиолдолд 2 гүрний дундах улс харин ч тэнцвэртэй, тогтвортой шийдлийг өгч чадна.
2022-09-16
зочин:
Долларыг хог,ийн сав уруу хийцгээ.
2022-09-16
Үзмэрч:
Нэг хүн нь насан туршдаа хүн төрөлхтөнд ад үзэгдэх болно
2022-09-16