Францад нисэхийн диспетчерүүд ажил хаясны улмаас мянга орчим нислэг цуцлагдав

img

Есдүгээр сарын 16-ны өдөр Францын нисэхийн диспетчерүүд ажил хаях болсноо зарласан тул мянга орчим нислэг цуцлагджээ. Диспетчерүүд хоёр хоногийн өмнөөс агаарын тээврийн компаниудад хандан нислэгээ хоёр дахин цөөлөх хүсэлт тавьсан гэнэ. 

 

Евроньюс агентлагийн мэдээлснээр, нисэхийн диспетчерүүд инфляцитай уялдуулан цалинг нэмэх, шинээр мэргэжилтнүүд авахыг шаардаж байгаа гэнэ. Энэ шаардлагадаа хариу авахын тулд есдүгээр сарын 16-ны баасан гарагт ажил хаяхаар болжээ. 

 

Ийнхүү диспетчерүүд ажил хаяхаар болсон тул Францын томоохон агаарын тээврийн компани болох Air France  баасан гарагт дотоод болон Европын нислэгүүдийнхээ 55 хувь, олон улсын нислэгийн 10 хувийг цуцлахаар болсон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Америк ЕХ хоёрыг дагаж далганавал инфляцын өсөлтөнд нэрвэгдэж, цагаач нэртэй түрэмгийлэгчдэд газар нутгаа тусгаар тогтнолоо цусаа алдах болно.
2023-07-06