Хосуудын зүрхний цохилтыг судалсан эрдэмтэд Игнобелийн шагнал хүртлээ

Харвардад 32 дахь удаагийн Игнобель гардуулах ёслол болж өнгөрчээ. Нобелийн эсрэг шагнал гэгддэг Игнобелийн шагналын 10 нэр төрлөөр тодруулж, арга хэмжээг цахимаар явуулсан байна.
Шагналтнуудын дунд Чех, Нидерланд, Их Британи, Герман, Швед, Арубын эрдэмтдийн баг багтсан бөгөөд тэд анхны харцаараа л нэгэндээ татагдсан хосуудын зүрхний цохилт нь "ижил хэмнэлтэй болдог" гэдгийг тогтоож, "хавсарга кардиологи" нэр төрөлд ялагч болжээ.
Түүнчлэн "үзэг бал эргүүлэх үед хуруунуудыг ашиглах илүү үр дүнтэй арга" хайхыг оролдсон Японы эрдэмтэдп инженерийн салбарын шагнал, "нугасны дэгдээхийнүүд хэрхэн цуварч сэлж чаддаг"-ийн учрыг олох гэсэн Хятад, Их Британи, Турк, АНУ-ын эрдэмтэд физикийн салбарын, хамгийн авьяастай нь биш хамгийн азтай нь амжилттай явдгийн учрыг математикийн аргаар тайлбарласан Италийн эрдэмтэд эдийн засгийн салбарын шагнал хүртсэн байна.
Бүх ялагчид "өөрт байгаа мэдлэгээ бүгдийг нь хадгалах сав"-ыг бэлгэдсэн цаасан цилиндр, 10 их наяд зимбабве доллар (shuud.mn: Энэ мөнгө гүйлгээнээс хэдийнэ гарсан) олгожээ. Игнобелийн шагналыг 1991 онд Нобелийн шагналыг эсрэгцүүлэн гаргаж ирсэн байна. "Эхлээд инээд хүргэх боловч дараа нь бодохоос аргагүй болдог ололтуудад" энэ шагналыг олгодог юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ